Бидний шийдлүүд

Зочид буудлын ухаалаг цоожны цогц шийдэл

Зочид буудлын ухаалаг цоож, менежментийн систем – Hotel lock system

Зочид буудлын өрөөнүүдэд ухаалаг буудлын цоож суулгаж, түүнийг программ хангамж, дагалдах тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар нэгдсэн удирдлагатай болгож, хяналт удирдлагыг хэрэгжүүлдэг систем юм. Ингэсэнээр буудлын хүлээн авагч ажилтаны мөнгө идэлтийг зогсоож, байдлын өрөөний ашиглалтыг байнга хянах, холбогдох тайлан мэдээг цаг алдалгүй авах, хяналт удирдлагын тогтолцоог хялбар хэрэгжүүлэх боломжор хангадаг систем юм.

Зочид буудлын бүрэн автоматжуулалтын нэгдсэн систем – Smart hotel system

Зочид буудлын өрөөний цоож, цахилгаан хэрэгслийг ухаалаг нэгдсэн удирдлагад холбож, өрөөний ажиллагаа, үйлчилгээ, хяналтыг автоматжуулдаг цогц систем юм. Ингэснээр зочдын тав тух, сэтгэл ханамж нэмэгдэж, өрөө хэрэглэгчийн хэрэгцээнд тохируулан ажиллах, үйлчилгээний баг хяналт удирдлагаа хялбар хийх, тайлан мэдээллийг цаг алдалгүй авах боломж бүрдэнэ.