Зочид буудлын өрөөний цоож болон өрөөний доторх бүх цахилгаан хэрэгсэлийг ухаалаг болгож, нэгдсэн удирдлагатай холбож өгдөг систем юм. Ингэсэнээр хэрэглэгчийн сэтгэл ханамж өндөр байх, өрөө өөрийгөө ухаалгаар удирдах, өрөө өөрөө үйлчлүүлэгчтэй ярилцах, ухаалаг өрөө өөрөө үйлчлүүлэгчид тохирсон байдлаар ажиллах хялбар горимд байх, дотоод удирдлага хяналтыг хялбар хийх, байнгын хяналт хийх боломж, өрөөний үйлчилгээг хялбараар буюу хэрэглэгчийн тав тухыг алдагдуулахгүйгээр хийх, тайлан мэдээг цаг алдалгүй авах боломжоор хангаж, нэгдсэн программ хангамжийн тусламжтайгаар зочид буудлыг бүрэн хянаж удирдах боломжийг олгодог цогц систем юм.
Тоног төхөөрөмжийн иж бүрдэл хэсэг: Ухаалаг цоож, карт бичигч, кодлогч, карт, программ хангамж, өрөөний хяналтын хайрцаг, хөшигний мотор, хянах удирдах дэлгэц, ухаалаг унтраалганууд, гэрлийн мэдрэгчнүүд, агааржуулагчийн мэдрэгч, ариун цэврийн өрөөний мэдрэгчүүд, хаалга тайвшруулагч, суултуурын удирдагч

