2005 оноос технологийн хэрэгцээг шийдэж байна
Манай компани програм хангамжийн үйлдвэрлэл, мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэх, тоног төхөөрөмжийн автоматжуулалт, удирдах програм хангамжийг зохион бүтээж зах зээлийн хэрэгцээг хангах зорилготой 2005 оноос үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсанаасаа хойш томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийн автоматжуулалт, програм хангамжийн системийг цогцоор хийж нэвтрүүлэн, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулалтын дараах засвар үйлчилгээг хариуцан ажиллаж ирсэн.
250+
хамтран ажилласан байгууллага
50,000+
хэрэглэгч, харилцагчийн технологийн хэрэгцээ
2005
оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна
10
мэргэжлийн багийн гишүүн
Эрхэм зорилго
Бизнесийн асуудалд бодит технологийн
шийдэл санал болгох
Байгууллага, аж ахуйн нэгжүүдэд дэвшилтэт технологийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, өөрсдийн зохиосон програм хангамж болон гадаад зах зээлээс шинэ технологийг импортлон дотоодын зах зээлд амжилттай нутагшуулна. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, асуудлыг нь шийдэж чадах технологийн шийдлийг чанартай, хурдан шуурхай хүргэж, харилцагчдын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, зардлын хэмнэлт бий болгох, тасралтгүй сервис үзүүлэх итгэлт түнш байх нь бидний зорилго юм.
Үнэт зүйл
Харилцагчийн тасралтгүй
үйл ажиллагааг дэмжих зарчим
Хамт олон
Ажилтан, албан хаагчдын амьдралын чанарын өсөлтийг эрхэмлэнэ.
Үр ашигтай ажиллагаа
Харилцагчдын тасралтгүй, үр ашигтай үйл ажиллагааг дэмжинэ.
Дэвшилтэт технологи
Шинэ технологи хөгжүүлэлт, нэвтрүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг тасралтгүй хийнэ.
Түүхэн замнал
Шийдлийн чиглэл жил бүр
өргөжсөн замнал
Програм хангамж, техник хангамж, RFID, зочид буудлын автоматжуулалт, ухаалаг цоожны чиглэлээр үе шаттай хөгжсөн
2005-2012
Программ хангамж зохиох, нэвтрүүлэлт хийх, турших, техник хангамжтай хосолсон шийдэл санал болгож туршсан үе.
2013-2014
Нэвтрэх систем, цаг бүртгэлийн төхөөрөмж, RFID үнэмлэх хэвлэлтийн шийдэл болон гадны бэлэн системийг нутагшуулсан үе.
2015-2023
Зочид буудлын автоматжуулалтын шийдэл, MIFARE түлхүүр карт хэвлэлтийг туршиж, төлөвшүүлсэн үе.
2024-2025
Зочид буудлын автоматжуулалтын цоож, программын Орбита брэндтэй албан ёсны хамтын ажиллагааны сууриа бэхжүүлсэн үе.
2026
Зочид буудлын бүрэн автомат шийдэл, сервис робот, бүх төрлийн ухаалаг цоожны нийлүүлэлтийг өргөжүүлэх үе.
Манай хамт олон
Чадварлаг, туршлагатай баг
Бид программ хангамжийн инженер, угсралт суурилуулалтын баг, төслийн зохицуулагч, маркетингийн менежер, хятад хэлний орчуулагч, хятад талын нийлүүлэгч компанийн зөвлөхүүдээс бүрдсэн багтай.
